Аз жаргал
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаас

   Эцэг эх байх нь хөгжил хөөрөөр дүүрэн боловч заримдаа уур уцаар хүрмээр, баяр баясгалангаар бялхмаар хэдий ч үе үехэн ямар их ядарч сульдсанаа мэдэрдэг ийм нэгэн аугаа их аялал билээ. Энэхүү аяллын зорилго нь маш чухал их үйлс буюу нэгэн шинэ хүмүүнийг өөрийн бүтээгдэхүүн болгон өөрийн гараар хүмүүжүүлэн төлөвшүүлж, нялх балчир наснаас насанд хүрсэн том хүн болтол дагуулан хөтлөн явсаар, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн амьдралд хөл нийлүүлэн алхахад хэрэгтэй бүхэнд сургана. Заримдаа энэхүү зорилго нь үнэхээр хүршгүй, биелэшгүй мэт санагдах хүнд хэцүү санагдах үе эцэг, эхчүүд бидэнд тохиолдох нь ч байдаг. Зарим үед бид яахаа ч мэдэхгүй болдог. Тэгснээ бүр аль нь зөв болохыг ойлгохоо болих үе ч таардаг. Бас заримдаа амьдралд тохиолддог олон олон дарамт шахалтанд автан дээрх гол зорилгоосоо ухарч няцах нь ч бий.
    Эцэг эхчүүдийн олонх нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар амьдралаас сурдаг. Бид хүүхдийн нас, биеийн хөгжлийн талаар муухан мэддэг тул зөвхөн зөн совингоороо л энэхүү их ажлыг нугалж, эсвэл өөрийн хүүхэд насанд тохиолдож байсан үйл явдал дээр тулгуурласан туршлага дээрээ үндэслэн хүүхэддээ ханддаг. Гэхдээ ихэнх тохиолдолд бидний зөн совин сэтгэлийн хөдөлгөөнийг даган гарч ирдэг бодол санаа тул ямар нэгэн тодорхой зорилгогүй, сайтар бодож тооцоолоогүй зүйл байдаг. Бас хүүхэд насны маань туршлага заримдаа сөрөг, тэр ч бүү хэл хүчирхийлэлд өртсөн тухай дурсамж байдаг. Ийм учраас хүүхдийн хүмүүжлийг зодох, гар хүрэх замаар төлөвшүүлдэг гэж үздэг эцэг, эхчүүд олон байдаг. Зарим нь биеэ барьж чадаагүйдээ санаа нь зовдог бол заримд нь өөр аргагүй мэт санагддаг. Гэхдээ бид өөр арга замаар хүүхдээ хүмүүжүүлж болох юм. Энэ бол "зааж сургах" гэсэн утгаар хүүхдээ "хүмүүжүүлэх" явдал юм. Зааж сургах гэдэг нь өөрийн гэсэн тодорхой зорилготой, хамгийн өгөөжтэй арга замыг хэрэглэх төлөвлөгөөтэй, үр дүнд хүрэх шийдвэрийг олно гэсэн үг юм.
   "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга" нь хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл хэрэглэн хүндэтгэн харилцах арга зам юм. Энэ бол хүүхдэд амжилт гаргахад нь тус нэмэр болох, түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх, түүний өсөлт хөгжлийг дэмжин тэтгэх сургалтын арга барил юм.
    Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах гол арга зам юм. Энэ амьдралын олон янзын нөхцөл байдал дээр баримталж болох багц зарчим юм. Өөрөөр хэлбэл эдгээр зарчим зөвхөн хүнд хэцүү үед биш, таны хүүхэдтэйгээ харилцах бүх үйл явцад хэрэг болох юм.
   Ер нь хүүхэдтэй болохоосоо өмнө ямар эцэг эх байх хэрэгтэй талаар урьдчилан бодох хэрэгтэй. Хэрвээ бид хэрэгтэй зүйлээ мэдэж, учрах саад бэрхшээлд бэлэн байвал цаг нь ирэхэд бүхий л хүнд хүчир зүйлийг илүү амар хялбар даван туулж чадна.
   Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь эцэг эхийн хүүхэддээ хандах хандлага юм.
   Энэ бол аливаа зүйлийг эргэцүүлэн бодох арга зам юм.
   Сайн сайхан эцэг эх байх нь холын зорилгоо тодорхойлох, хүүхэддээ элэгсэг дотно сэтгэлээр хандах, аливааг ойлгуулах, хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, хэрхэн мэдэрч хүлээж авч байгааг ойлгох, асуудал шийдвэрлэж чаддаг болоход гол анхаарлаа хандуулах гэсэн дөрвөн үндсэн зарчим дээр тогтоно. Үүнд:
1. Эцэг эхчүүдийн өмнө тулгардаг ойрын зорилго болон холын зорилго хоорондын ялгааг тайлбарлана. Энэхүү бүлгийг өөрийн хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд ямар зорилго тавих талаар бодох юм.
2. Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах, аливааг сайн тайлбарлан таниулах нь чухал.
3. Танай хүүхэд хэдэн насандаа юуны тухай бодож, юуг хэрхэн мэдэрч, тэр өнөөдрийн нөхцөл байдалд чухам яагаад ингэж хандаж байгаа талаар та мэдэж авах болно.
4. Хүүхэд тань тухайн нөхцөл байдалд өнөөдөр яагаад ингэж биеэ авч явж байгааг асуудал шийдвэрлэх аргаар судалж мэдэх болно.
   Ингэснээр хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа холын зорилгоо байнга санаж, хүүхэдтэйгээ хэрхэн элэгсэг дотно харилцах, түүнд аливаа зүйлийн учрыг тайлбарлаж өгөх арга замыг эрэлхийлж эхлэх, хүүхдийнхээ чухам яагаад өнөөдөр ийм зан байдал гаргаж байгааг ойлгож хүлээн авахыг оролдоорой.
Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2014 оны 10-р сарын 26. Ням гариг. asdf
http://davalgaa.mn/Data/images/Udka/Ger%20bul.jpgХүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг нь бусад үндэстэн угсаатнаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Эцэг эхчүүдийн ихэнх нь бид хүүхдээ зөв хүмүүжүүлж байна уу? гэсэн асуултыг өөрсдөдөө байнга тавьдаг. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэр дундаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний бие махбодын хөгжил, сэтгэл зүйн онцлог нэг наснаас нөгөөд шилжихэд ямар ямар өөрчлөлт гардагийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж эцэг эх хүүхдийн хооронд үл ойлголцол, харилцааны зөрчлүүд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Харин хүүхдүүд эцэг эхээсээ юуг илүү их хүсдэг вэ?...
Хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, тэднийг сайн сайхан амьдраасай гэж бүхий л ээж аав нар хүсдэг шүү дээ. Гэтэл хүүхэд ирээдүйд амжилт гаргаж, өөртөө итгэлтэй, бусадтай зөв харилцах чадвартай бие хүн болон төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо их байх төдийгүй үр хүүхдээ сайхан амьдралд хүргэх “гүүр” нь болох ёстой юм.

Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн хуулбар юм.
Эцэг эхчүүд бүх талаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр түүний гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, тэдний хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж, мөн түүнчлэн найз нөхдийн хүрээлэл, тэдний хоорондын харилцаа гээд маш олон зүйлс нөлөөлнө. Хүүхэд өөрийн сонирхол, өөрийн хүндэлдэг хүн бүрээсээ үлгэр жишээ авч, тэдний үгийг байнгад анхааралтай сонсдог. Хүүхдүүд өөрсдийг нь урамшуулахгүй байгаад, үргэлж бусадтай харьцуулж жишиж байгаа нь тэдэнд огт таалагддаггүй. Хүүхэд бол эцэг эхээс “ангид ертөнц” гэдгийг л ойлгох хэрэгтэй. уу.

Эцэг эх хүүхдийн харилцаа
Хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа та маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр юу хүсэж мөрөөдөж байна, түүний сэтгэл юунд шаналж байгааг асууж найз шиг нь нээлттэй харилцах хэрэгтэй. Нэг удаа нээлттэй харилцаад дараа нь ярьсан бүх зүйлийг буруутгаж, сэтгэл санаагаар унагаах тохиолдол зарим эцэг эхчүүдэд байдаг. Зарим хүүхдүүд сэргэлэн цовоо, баяр баясгалантай байж, түүнийгээ байнга илэрхийлж байдаг бол зарим хүүхдүүд тэр бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргахгүйгээр дотроо баярлаж, маш их зүйлийг боддог. Энэ бүхнээс хараад та хүүхдийнхээ ерөнхий онцлогийг анзаарч харилцаарай. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдийн хүсэл сонирхлоор хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Таны хүүхдийн бас нэг онцлог бол найз нөхдөө хамгийн түрүүнд тавьж тэд нарыг эрхэмлэж, өөрийн гэсэн нийгмийн байр суурийг бий болгохыг хүснэ. Энэ үе  та түүнд нийгэмд, найз нөхдийн дунд өөрийн байр суурийг бий болгоход тусламж хүргээрэй. Энэ үед таны үүрэг оролцоо ч бас чухал юм. Таны хүүхэд ямар хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөж байгаад байнга анхаарлаа хандуул. Хүүхдийнхээ найзуудыг ч бас хүндэлж чадвал таны хүүхэд танд итгэх болно.

Эцэг, эхийн хайр
Хүүхдэд хайр халамжийг мэдрэх хэрэгцээ маш их байдаг. Хайрыг яаж мэдрүүлэх вэ гэдэгт та сайн бодсоны эцэст зөв арга замыг сонгоорой.
Эцэг эхийн хайр халамжийг мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд бусдад эерэгээр ханддаг. Илүү их анхаарал тавьж, тэднийг сайн сонсож, хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Охин чинь ирээдүйн ханиа ааваасаа авсан хайр халамжаар хайрлаж, хүндлэн харилцах болно. Харин хөвгүүдэд ээж нар хайр халамж тавих нь илүү чухал юм.

Эцэг-эх-хүүхэд
Бид “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэж ярьдаг ч энэ нь нэг талаар учир дутагдалтай юм. Хүүхдүүд хэдийгээр биеэ даасан өөрийн гэсэн хувийн шинж байдаг ч гэсэн биеийг нь төрүүлж өсгөхөөс гадна ухааныг нь төлөвшүүлж хөгжүүлэх нь эцэг эх бидний үүрэг билээ.  Ирээдүйд зөв хүн болох эсэх нь эцэг эхээс шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл эцэг эх, үр хүүхдийн харилцаа хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу. Хэрвээ та хүүхдийнхээ сайн талыг олж харж чаддаг бол, хэрвээ та түүнд анхаарал халамж тавьдаг бол хүүхэд тань өөртөө итгэлтэй амьдралыг үргэлж сайхнаар хардаг хүн болон төлөвшнө гэдэгт та итгэж болно.

Хүүхдэдээ анхаарлаа хандуул.
Гэр бүл  маргалдсаны дараа хүүхэдтэйгээ тоглож, анхаарал хандуулах нь гэр бүлийн харилцааг бат бөх байхад нөлөөлдөг аж. Хамгийн гол нь аавууд хүүхдэдээ цаг зав гаргаж, эхнэрээ халамжлах хэрэгтэй юм. Аавуудын хүүхдээ усанд оруулж, хооллож, хүүхэдтэй тоглож, цаг заваа зарцуулдаг нь гэр бүлд эхнэрт  маш том түшиг, дэм болдгийг сэтгэл зүйчид нотолжээ. 
Харамсалтай нь дийлэнх гэр бүлийн дунд зөвхөн эхнэр нь үр хүүхдээ харж асрах ёстой эсвэл эцэг эх хоёр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд энэ тэнцүү үүрэг хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт түгээмэл байдаг. 
Гэвч үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх энэ үүргийг эцэг эхийн хэн нэг нь  дангаар үүрэх ёсгүй. 

Хүүхдийн хүмүүжилд-Гэр бүлийн орчин
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та бид санал нийлнэ. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байдаг байна.
  • Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.
  • Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх
  • Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг
  • Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх
  • Гэр бүлийн тодорхой уламжлалтай
  • Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа тогтсон
Та хүүхдээ хэрхэн эрхлүүлдэг вэ?
1. Хүссэн бүхнийг нь авч өгөх Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ “тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг.
2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх чадваргүй болон өснө.
3. Хэт “захиргаадах” Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана.Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог. Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог.
4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой, төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь, аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван туулах чадвар хомс болон өсдөг. Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд  болж эхэлдэг.

Бяцхан зөвлөгөө
Хүүхэд томчуудын үг яриа, үйл хөдлөлийг ямагт дууриадаг тул хувийн үлгэр жишээг орхигдуулж хэрхэвч болохгүй. Гэр бүлийн таатай уур амьсгал, гишүүдийн хоорондох халуун дулаан харилцааг эрхэмлэж дээдлэх нь чухал. Таны уур хүрч, хэнийг ч хамаагүй зад загнамаар санагдвал хүүхдийн дэргэд уураа барьж сурах нь чухал. Хэрэв гэр бүлд тайван тогтуун, эелдэг тааламжтай уур амьсгал бүрэлдэн тогтвол хүүхдэд ч бухимдан уурлах шалтаг, шалтгаан гарахгүй.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)