Аз жаргал
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь
оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл
харьцангуй хурдтайгаар хөгжсөн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл
ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв.
Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна.
Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна.
Одоогоос 160 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна. Уг тоо бодох машин нь үндсэн 4 хэсгээс бүрддэг.
1. Агуулах. Энд бодлогын өгөгдөл, үр дүнг хадгална. Үүнд 50 оронтой 1000 тоо хадгалахаар төлөвлөжээ.
2. Тээрэм.Энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ.
3. Дамжуулга. Энэ хэсэгт агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна.
4. Оруулах, гаргах Энэ хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)